Wednesday, November 29, 2017

ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ПРОГРАМ ХАНГАМЖ

Хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагаа, цалин хөлс олголт, ажлын цаг бүртгэлжүүлэлтийг автомат горимд шилжүүлэх үйл явц (HRIS or, Human Information Information System) дэлхийн улс орнуудад 1970-аад оны эхэн үеэс эрчимжих болсон. Ингэснээр байгууллагын ажилтны мэдээллийг хадгалах, хөдөлмөрийн цалин хөлс олголт, хөдөлмөрийн гэрээ байгуулах, мэдээллийг чандлан нууцлах, ажилтныг сонгон шалгаруулах сорилго бэлтгэж оруулах зэрэг хүний нөөцийн удирдлагын олон үүргийг хялбар хэрэгжүүлэх бололцоотой болжээ. Нөгөө талаар байгууллагын удирдлагыг мэдээллээр хангах, шийдвэр гаргах үйл явцад туслах зэргээр ажлыг хөнгөвчлөх арга хэрэгсэл болж хувирсан байна. Байгууллагын хүний нөөцийн удирдлагад цахим програм ашиглах явдал өнөөдөр урьд байгаагүй эрчтэйгээр өрнөх болсон төдийгүй улам бүр хүчээ авч байна. Товчоор хэлбэл, энэ бол тасралтгүй үргэлжлэх шинж чанартай үйл явц юм.
Түүхэн талаас авч үзвэл, хүний нөөцийн чиг үүргийг нэгтгэсэн анхны цахим програмыг 1979 онд Германы Вальдорфт байрлах  SAP AG пүүс үйлдвэрлэн  SAP R/2  хэмээн нэрлэх болжээ. Хэдийгээр 1983 онд Англид бий болсон гэдэг ч хүний нөөцийн удирдлагын бүрэн хэмжээний програмыг Ларри Эллисоны 1977 онд үүсгэн байгуулсан  Oracle  корпораци 1987 онд зохиосон байна. Уг програмын нэр нь People Soft болно. Өнөөдөр Oracle  корпораци дэлхийн 145 оронд салбартай, 122 мянган ажилтан бүхий жилдээ 38.3 тэрбум америк долларын хөрөнгө эргэлддэг, цэвэр ашиг нь 11 тэрбум америк долларт хүрсэн Microsoft-ын дараа орох дэлхийн програм хангамжийн хоёрт бичигдэх компани болж хувирчээ. 
 
Өнөөдрийн байдлаар дэлхийн дахинаа хүний нөөцийн удирдлагын чиглэлээр нийтдээ 1000 орчим програм ашиглагдаж байгаа бөгөөд дараах хэдийг онцгойлон дурдаж болох байна. Үүнд:
·         PeopleSoft Management Program:
·         Zuman Program:
·         ZLC Employee View: Байгууллагын ажилтны бүртгэл, ирц, ажлын цаг, амралт, цалин хөлс, даатгал, тэтгэмжийг хянах, удирдах хүний нөөцийн удирдлагын програм болно:
·         Zenepal HR: ZLC Employee View програмын үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ нэмэлт зүйл нь 3-300 хүртэл ажилтантай байгууллагын хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагаанд ашиглахаар зохиогдсон:
·         Youmanage Program: Хүний нөөцийн удирдлагын үйлчилгээ үзүүлэх програм болно. 15-1500 ажилтантай байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг хөтлөн явуулах бололцоотой програм:
·         Zoho People Program: 2008 оны гуравдугаар сард уг програмыг нийтийн хэрэглээнд нэвтрүүлсэн. 2014 оны байдлаар 13 сая хэрэглэгч ашигласан гэсэн тоо гарчээ:
·         BambooHR Program: Жижиг, дунд төвшний байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах програм болно. Өмнөхөөс ялгаатай нь хэд хэдэн хэл дээр ажиллах бололцоотой.

·         WorkmatelHR Program: Байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, бүтээмж, чанарыг дээшлүүлэх зорилгоор хүний нөөцийн ашиглалтад хяналт тавих бололцоотой гэдгээрээ энэхүү програм онцлогтой. 

No comments:

Post a Comment